Thursday, April 30, 2009

Бороо Гоулд уу Мөнгөн бороо юу

Thursday, April 30, 2009
За алдарт Бороо Гоулд ХХК-ийн ажилчид тэмцэж байна, суулт зарлалаа гээд л сонин, ТВ, радио бүх сувгаар мэдээлж байна. Би нарийн нандин учрыг нь мэдэхгүй, ойлгохгүй байж болно л доо. Гэхдээ ажиллаад, тухай бүрд нь цалингаа авч явчхаад одоо ажилласан жил тутамдаа 10,000 ам. доллар нэмж нэхнэ гэхээр жоохон буухгүй л байна даа. "15 жил уурхайгаа ажиллуулж олборлолт хийнэ гэж ЗГ-тай тохироо хийчхээд 5 жилд хамаг баялгийг минь аваад явчихлаа, одоо бид ажилгүй болж байна, Монголын баялгийг монголчуудад..." гэх шалтгаан, уриа лоозонтой жагсаж агсах ажилчдыг нь хараад миний нүд орой дээр гарах гээд байх юм, яах уу?

Нэгдүгээрт, тэгж татварын хөнгөлөлт өгсөн МУ-н ЗГ тэнэг байна. Хэрэв гэрээгээ зөрчиж татварын таатай үедээ хамаг ажлаа хийгээд ашгаа аваад байгаа бол ЗГ нь шүүхэд хандах бус уу? Тэр ажилчдад тэр нь ямар хамаа байна? Төрийн төлөө оготно боож үхэх гээд байгаа юм уу, эсвэл цаанаа эдийн засгийн асар нарийн сонирхол яваад байгаа юм уу гэж хардахаар.

Ямар ч эрүүл ухаантай бизнесмен хэн нэгэнтэй 15 жил ажиллана гэж хөдөлмөрийн гэрээ хийдэггүй л байлтай, ялангуяа олон жил зах зээлд ажиллаж байгаа барууны мэргэжилтнүүд арай тэгж тэнэгтээгүй нь ойлгомжтой. Тэхээр мэдээж гэнэт халагдсаны төлбөр гэж МУ-ийн Хөдөлмөрийн хуулийн дагуу олгогдох 1-3 сарын цалингийн хэмжээтэй тэнцэх мөнгийг ажилчид нэхэмжлэх бүрэн эрхтэй. Гэтэл ажилласан жил болгондоо нэмэгдэл 10,000 ам. доллар гэж нэхээд байх юм. Яасан гэж тэр юм болоо?

Анх ажилд орохдоо хүнд хүчир ажил хийдэг хүнд салбар гэдгийг мэдсээр байж ажилд орсон биз дээ. 15 жил ажиллана гэж найдаж байсан нь талаар болж 5 жил ажиллачхаад халагдсандаа сэтгэл гонсгор байгаа нь ойлгомжтой. Гэхдээ Бороо Гоулд чинь дахин нэг орд аваад нэрээ өөрчлөөд ажиллах юм гээ биз дээ. Үнэхээр сайн ажиллаад байгаа бол тэр хүнийг авч үлдэж дараагийн орд дээрээ ажиллуулахыг л бодно шүү дээ.

Манай монгол ажилчид өөрсдөө хайхрамжгүй, сэтгэлгүй ажилладаг, байнга ажил тасалж архи уудаг байж хүн хэдэн төгрөг хийлээ гэсэн сургаар тэднээс яажшуухан авах вэ л гэсэн бодол төрөх юм, ичээсэй! Гадаад дотоод мэргэжилтэн ажилтнуудыг ялгаварлаж байна л гэнэ. Энэ чинь аль ч улсад байдаг зүйл, ойлгож ядаад байх юмгүй шүү дээ. Үнэхээр чадалтай тэдний хэмжээнд хүрнэ гэж байгаа бол энэ босоод багаа ажилчид нь гадаадад мэргэжилтнээр ажиллаад өндөр цалин ав л даа, хэн ч тэрийг нь боогдуулаагүй шүү дээ. Бүх зүйл нээлттэй.

Энэ бүх зүйлийг би ямар нэг юмыг ойлгохгүй болохоор ингэж сэтгэж байж болох, гэхдээ тэдний өөрсдийн ярьж хэлж байгаагаас бол тэдэнд гэнэт халагдсаны тэтгэмж гэгчээс өөр юм нэхэх, өгөх ямар ч үндэслэл харагдахгүй байна.Үнэндээ толгойлж байгаа хэдэн хүн болиосой! Үнэнчээр ажиллаж байсан хэдэн ажилчидынх нь нэр хүнд хэцүү, өрөвдмөөр юм даа.

Sunday, April 26, 2009

Nintendo Wii буюу миний туршилтууд

Sunday, April 26, 2009
Хүүхэд маань Нинтендо Вий гээчийг нь аваад 2-3 сар болж байна. Энэ хугацаанд бид 2 мөн ч олон удаа тоглож гар хөлийнхөө булчинг өвтгөв дөө. Хөдөлгөөний дутагдалтай мань мэтэд энэ тоглоомууд нь уул шугмандаа тун зүгээр юм билээ. Хөдөлгөөнтэй бас сонирхолтой учраас том жижиггүй тоглоход тохиромжтой. Тоглоомын сонголт жоохон муу юм билээ. Яг тэр хөдөлгөөн сайн хийлгүүлдэг тоглоом нь гэвэл спорт, хөгжим, бүжиг гэсэн хэдхэн тоглоомтой, тэгээд сонголт үгүй болж ирж байнлээ. За ингээд амралтын өдрүүдээр бид 2 хөгжим тоглодог, удирдаач хийдэг шинэ тоглоом авсан ба тун их таалагдсан. Хүнд өөрөө хөгжим тоглож байгаа мэт сэтгэгдэл төрүүлж, хөгжим хэмнэл зэргийн мэдрэмжийг нилээдгүй шалгаж, сайруулж байх юм.

Sunday, April 19, 2009

Алганы хээ унших нь (Амьдралын шугам)

Sunday, April 19, 2009
Та бүхэнд сонирхолтой байх болов уу гээд алганы хээ унших зааврыг орчуулан тавилаа. Мэдээж шугам болгон яг энд харсанчлан адил байх албагүй ч та алганы хээгээ уншихдаа аль болох дөхөж байгаа зургийн тайллыг унших хэрэгтэй. Эхний удаад амьдралын шугамын талаар оруулав.
Амьдралын шугам нь таны амьдрах чадвар болон хугацааг заадаг. Алган дээрх шугамуудын чухал шугамуудын нэг бөгөөд бүхэл амьдралын туршид хадгалагддаг. Энэхүү шугам нь олоход хамгийн амар бөгөөд бусад шугамуудыг тодорхойлоход ашиглагддаг. Амьдралын шугам нь алганы суурь (доод талаас)-иас дээш 2.5 см орчимд хугарал үүсгэж доошилж байвал энэ нь ерөнхийдөө эр хүн 60-65, эм хүн 70 орчим насална гэх мэдээллийг өгдөг.
Энэ шугам нь алганы зах, эрхий хуруу ба долоовор хурууны дундаас эхэлж, алганы гүн уруу чиглэх ба сүүл нь эрхий хурууны суурь хавьцаа очиж дуусдаг. Амьдралын шугам дээр байх тусгай тэмдгүүд нь таны амьдралд тохиолдсон, тохиолдох үйл явдлуудыг илэрхийлж байдаг.



Ямар үйл явдал хэдий үед болохыг мэдэх зорилгоор энэ шугамыг зургийн дагуу 3 хэсэгт хувааж болно. Үүнд: (1) залуу нас, (2) насанд хүрсэн үе, (3) нас тогтсон үе (Зураг 1)













Амьдралын шугам нь урт, гүн байх төдий тухай хүний амьдрал урт удаан, эрүүл байдаг. Богино хэдий ч мөн тод, гүн илрэлтэй шугам нь урт удаан амьдрал, өвчин эмгэгийг давж гарах чадварыг илэрхийлж байдаг. Харин шугам нь гүехэн, богино байвал таны амьдрал бусдаар удирдуулах чиг хандлага өндөр гэж үздэг. (Зураг 2)









Амьдралын шугамын ойролцоох жижиг шугамууд нь амьдрах чадварыг илэрхийлдэг гэж үздэг. Амьдралын шугам 2, 3 хосолсон байвал энэ нь амьдрах чадвар төдий чинээ өндөр, эерэг хүч таныг тойрон хүрээлж байдгийг заадаг. (Зураг 3)











Эрхий хурууны суурийн тойрон хагас тойрог хэлбэрээр эргэж буй шугам нь ихээхэн хүч тамир, идэвх, урам зоригийг илэрхийлдэг ба хайр дурлалын хувьд сайн гэж үздэг. (Зураг 4)












Хэрэв амь шугам нь таны алганы зах хавьцаа байрлаж шулуун хэлбэртэй байвал энэ нь хайр дурлалын асуудалд азаа туршсан үйлдэл хийхээс татгалздаг, нилээд хашир хянамгай хүнийг илтгэдэг. (Зураг 5)










Бас нэгэн төрлийн амьдралын шугам нь эрхий хуруунаас холдож гарын алганы суурийн дунд хэсэг уруу чиглэсэн байдаг. Энэ нь маш их аялал, хөдөлгөөнөөр дүүрэн амьдралыг илтгэдэг. (Зураг 6)











Гинжин хэлбэртэй шугам нь эрүүл мэнд, бие болон сэтгэл санааны хүндрэл бэрхшээлүүдийг илтгэдэг ба харшилтай ихэнх хүмүүс ийм амьдралын шугамтай байдаг. (Зураг 7)











Шугам дундах бөөрөнхий нь ямар нэг золгүй үйл явдлаас болж эрүүл мэндэд хохирол гарах, эмнэлэгт хэвтэх зэргийг заадаг. (Зураг 8)











Шугам гэнэт тасарсан байдал нь амьдралын хэв маягт гэнэтийн өөрчлөлт орох, золгүй үйл явдал, өвчлөл зэргийг заадаг гэж үздэг.(Зураг 9)











Амьдралын шугамтай огтлолцож буй шугамууд нь санаа зоволт, аюул зэргийг харуулдаг бол од хэлбэртэй огтлолууд байх нь ямар нэг хямралыг илэрхийлнэ. (Зураг 10)











Амьдралын шугамын дунд дөрвөлжин, тэгш өнцөгт байх нь хэрэгцээтэй үе дэх хамгаалал, ивээлийг эсвэл таны амьдрал дахь том өөрчлөлтийг заана. (Зураг 11)












Амьдралын шугамын гадаад талаас үргэлжлэн гарах шугамууд нь нөхцөл байдлаас гарах, сэргэх чадварыг заадаг. (Зураг 12)












Амьдралын шугамын доотоод хэсгээс гарах шугамууд нь энерги үрэх зуршлыг зааж байдаг. (Зураг 13)








Эх хувилбарыг та бүхэн Анлги хэлээр дараахи сайт-аас үзнэ үү?
http://www.ofesite.com/spirit/palm/lines/linelife.htm

Saturday, April 18, 2009

Интернэтийн эрин үе

Saturday, April 18, 2009
Мэдээллийн эрин зуунд орсноос хойш даруй 10 жил болох. нь ээ Үнэхээр л мэдээлэл хамгийн үнэтэй, эрэлт хэрэгцээтэй зүйл болон хувирчээ. Хүн бүр одоо үед шинэ соргог мэдээллийг хүсэж цаг нь хоцорсон мэдээ үнэд хүрэхээ байсан. Хувь хүний харьцаа хүртэл компьютержин емэйл-гүйгээр өдөр хоногийг төсөөлөхөд хэцүү болжээ. Цаасан дээр бичээд хариуг нь олон өдөр хоног хүлээдэг байсан бол одоо ч 10 минутын дараа л хариугаа авдаг болж дээ. Цаг хугацаа хэмнэх, товч тодорхой байх сайн талтай ч гэлээ дэндүү машин компьютерт найдах, хувийн харьцаа хөндийрөх зэрэг сөрөг талууд ажиглагдах юм. Бид хэр баргийн найздаа ярдаггүй зүйлээ үл таних чат найздаа дэлгэх нь зөв ч юм уу, үгүй ч юм уу. Найз залуутайгаа мессежидээд, мессенжирдээд жинхэнээсээ гар гараасаа хөтлөлцөн гадаа алхах цаггүй болчихсон байна шүү дээ. Хүн хүнтэйгээ харьцахгүй л бол нэг нэгээсээ холдсоор, тун удахгүй нэг нэг компьютерын ард, нэг нэг өрөөнд суучихсан байх вий.

Friday, April 17, 2009

Хаврын анхны бороо...?!

Friday, April 17, 2009
Өнөөдөр ч гадаа бас бүрхэг байна шүү. Бороо цас орох гээд байгаа юм шиг. Хаврын анхны бороо ороосой! Би гэж хүн бороонд дуртай, яг л нөгөө “Би чамд хайртай” дээр гардаг Үрлээ бороонд баярлаад байдаг шиг л... Бороо орохоос өмнө чийг газар шороо үнэртээ бас ч гоё шүү. Орсны дараа нэг л сэтгэл цэвэршсэн мэт санагдаад, сайхан. Шиврээ бороонд алхах дуртай гээд дуу ч билүү, шүлэг байдаг даа. Бороо ороосой!

Wednesday, April 15, 2009

Блог-г минь уншиж буй танаас...

Wednesday, April 15, 2009
Блог-г минь уншиж буй танаас хүсэх хүсэлт байгаа бөгөөд та бүхэн юуны талаар унших, мэдэх сонирхолтой байгаагаа энд сэтгэгдэл хэлбэрээр үлдээвэл би маш их баярлах байна. Би та бүхний сонирхсон зүйлсийг аль болох мэдэж, судлаад бичих болно :) Баярлалаа!

Sunday, April 12, 2009

Шүүмжлэлийг хүлээн авч...

Sunday, April 12, 2009
За шүүмжлэлийг хүлээн авч блог-тоо жоохон ч атугай анхаарал тавьж байхаар шулуудлаа. Гэхдээ үнэнээ хэлэхэд ажил ихтэй байдгаар өдөр болгон бичээд байж чадахгүй нь ойлгомжтой. Харин ядаж 7 хоногтоо нэг удаа юм нэмж байхаас. Хэ хэ хэ.
Анх блог бичиж эхлэхдээ англи монгол хэлээр хольж бичиж байсан болохоор одоо ерөнхийд нь англи блог дээр анх бичигдэж байсан монгол бичилтүүдээ энэ блог-тоо шилжүүллээ. Сүүлд нэмэгдсэн 2 шүлэг маань аль 2007 оны 12 сард анхны блогт маань бичигдэж байсан шүлгүүд юм. Одоо ингээд бичиж байсан юмаа буцаж уншихаар сонин л байдаг юм байна. Хүмүүс "өнгөрснийг биш ирээдүйгээ хар" гэж зөвлөдөг ч гэлээ өнгөрснийг эргэцүүлж суухад бодох, санах сайхан л байна.
 
◄Design by Pocket, BlogBulk Blogger TemplatesGorgeous Beaches of Goa;