Sunday, April 19, 2009

Алганы хээ унших нь (Амьдралын шугам)

Sunday, April 19, 2009
Та бүхэнд сонирхолтой байх болов уу гээд алганы хээ унших зааврыг орчуулан тавилаа. Мэдээж шугам болгон яг энд харсанчлан адил байх албагүй ч та алганы хээгээ уншихдаа аль болох дөхөж байгаа зургийн тайллыг унших хэрэгтэй. Эхний удаад амьдралын шугамын талаар оруулав.
Амьдралын шугам нь таны амьдрах чадвар болон хугацааг заадаг. Алган дээрх шугамуудын чухал шугамуудын нэг бөгөөд бүхэл амьдралын туршид хадгалагддаг. Энэхүү шугам нь олоход хамгийн амар бөгөөд бусад шугамуудыг тодорхойлоход ашиглагддаг. Амьдралын шугам нь алганы суурь (доод талаас)-иас дээш 2.5 см орчимд хугарал үүсгэж доошилж байвал энэ нь ерөнхийдөө эр хүн 60-65, эм хүн 70 орчим насална гэх мэдээллийг өгдөг.
Энэ шугам нь алганы зах, эрхий хуруу ба долоовор хурууны дундаас эхэлж, алганы гүн уруу чиглэх ба сүүл нь эрхий хурууны суурь хавьцаа очиж дуусдаг. Амьдралын шугам дээр байх тусгай тэмдгүүд нь таны амьдралд тохиолдсон, тохиолдох үйл явдлуудыг илэрхийлж байдаг.



Ямар үйл явдал хэдий үед болохыг мэдэх зорилгоор энэ шугамыг зургийн дагуу 3 хэсэгт хувааж болно. Үүнд: (1) залуу нас, (2) насанд хүрсэн үе, (3) нас тогтсон үе (Зураг 1)













Амьдралын шугам нь урт, гүн байх төдий тухай хүний амьдрал урт удаан, эрүүл байдаг. Богино хэдий ч мөн тод, гүн илрэлтэй шугам нь урт удаан амьдрал, өвчин эмгэгийг давж гарах чадварыг илэрхийлж байдаг. Харин шугам нь гүехэн, богино байвал таны амьдрал бусдаар удирдуулах чиг хандлага өндөр гэж үздэг. (Зураг 2)









Амьдралын шугамын ойролцоох жижиг шугамууд нь амьдрах чадварыг илэрхийлдэг гэж үздэг. Амьдралын шугам 2, 3 хосолсон байвал энэ нь амьдрах чадвар төдий чинээ өндөр, эерэг хүч таныг тойрон хүрээлж байдгийг заадаг. (Зураг 3)











Эрхий хурууны суурийн тойрон хагас тойрог хэлбэрээр эргэж буй шугам нь ихээхэн хүч тамир, идэвх, урам зоригийг илэрхийлдэг ба хайр дурлалын хувьд сайн гэж үздэг. (Зураг 4)












Хэрэв амь шугам нь таны алганы зах хавьцаа байрлаж шулуун хэлбэртэй байвал энэ нь хайр дурлалын асуудалд азаа туршсан үйлдэл хийхээс татгалздаг, нилээд хашир хянамгай хүнийг илтгэдэг. (Зураг 5)










Бас нэгэн төрлийн амьдралын шугам нь эрхий хуруунаас холдож гарын алганы суурийн дунд хэсэг уруу чиглэсэн байдаг. Энэ нь маш их аялал, хөдөлгөөнөөр дүүрэн амьдралыг илтгэдэг. (Зураг 6)











Гинжин хэлбэртэй шугам нь эрүүл мэнд, бие болон сэтгэл санааны хүндрэл бэрхшээлүүдийг илтгэдэг ба харшилтай ихэнх хүмүүс ийм амьдралын шугамтай байдаг. (Зураг 7)











Шугам дундах бөөрөнхий нь ямар нэг золгүй үйл явдлаас болж эрүүл мэндэд хохирол гарах, эмнэлэгт хэвтэх зэргийг заадаг. (Зураг 8)











Шугам гэнэт тасарсан байдал нь амьдралын хэв маягт гэнэтийн өөрчлөлт орох, золгүй үйл явдал, өвчлөл зэргийг заадаг гэж үздэг.(Зураг 9)











Амьдралын шугамтай огтлолцож буй шугамууд нь санаа зоволт, аюул зэргийг харуулдаг бол од хэлбэртэй огтлолууд байх нь ямар нэг хямралыг илэрхийлнэ. (Зураг 10)











Амьдралын шугамын дунд дөрвөлжин, тэгш өнцөгт байх нь хэрэгцээтэй үе дэх хамгаалал, ивээлийг эсвэл таны амьдрал дахь том өөрчлөлтийг заана. (Зураг 11)












Амьдралын шугамын гадаад талаас үргэлжлэн гарах шугамууд нь нөхцөл байдлаас гарах, сэргэх чадварыг заадаг. (Зураг 12)












Амьдралын шугамын доотоод хэсгээс гарах шугамууд нь энерги үрэх зуршлыг зааж байдаг. (Зураг 13)








Эх хувилбарыг та бүхэн Анлги хэлээр дараахи сайт-аас үзнэ үү?
http://www.ofesite.com/spirit/palm/lines/linelife.htm

1 санал:

Zoloo said...

yostoi goyo medeelel bna!! daraa daraagiihiig ni orchuulj tavinaa gedegt naidaj bgaa shu!

 
◄Design by Pocket, BlogBulk Blogger TemplatesGorgeous Beaches of Goa;