Tuesday, October 21, 2008

Хотны ноход хуцаж л байдаг...

Tuesday, October 21, 2008
...Жингийн цуваа явж л байдаг.. гэдэг байхаа. За тэгвэл одоо энэ ЗГ, парламент гээч юманд нь суугаа хэд нь яг ингэж байх юмаа. Би нэг их улс төржөөд байдаггүй. Тэр ЗГ, нам улс төр нь боовоо иднэ үү, луувангаа зууна уу, падлий алга гэдэг хүн энэ удаад үнэхээр гайхашраад, үгээ хэлэхгүй бол болохгүй санагдаад, ядарсан муу блогоо ноолж сууна. Гадаа өвлийн хүйтэн шуурга шуурж байхад, гэрт мөн сайхан дулаахан байна ухааний юм бодоод тайван сууж байгаа хэдэн гүзээтэй нөхдүүдийг яах вэ та минь ээ? Тэмээ, ямаа гэх мэтийн тулга тойрсон хэрүүл хийгээд л байдаг, гэтэл цаана чинь 100 жилд болж байгаaгүй эдийн засгийн уналт болж байна гээд л сүйд болоод, хүн бүр дорноо хөдөлж, бодол болж, уйлах нэг нь уйлж, баярлах нэг нь баярлаж, бүх улс орон хөдөлгөөнд орсон байхад манайх ёстой нөгөө "Үхэр Монгол" гэдгээ батлах гэсэн шиг "өө тэр энд иртэл өдий байна," "нөгөө ДОХ гээчийг нь дээдсүүд нь хуваагаад мань мэтэд хүрэхгүй биз дээ" гэж суудаг шигээ байж байх ч гэж дээ.

Sunday, October 12, 2008

Sunday Morning гэж дуу байдаг даа

Sunday, October 12, 2008
За ингээд дахин нэг Ням гараг болж байна. Бусдаас ялгаатай нь гэвэл өнөөдөр орон нутгийн сонгууль явагдаж байгаа. Сонгуулиа өгсөн үү хүмүүс ээ? Хэ хэ. Би бол өгөөгүй, өгдөггүй. Санал өгөхийн утагыг хархаа больсон хүн. Өнгөрсөн УИХ-ын сонгуульд санал өгөөгүй минь зөв болсон. Бөөн зодоон алаан болоод эцсийн үр дүн нь яг л хэвэндээ, ялгаагүй байсан шүү дээ. Зургаан хүний амь зүгээр л салхинд хийссэн. Хүний амиар улс төр хийдэг зэрлэг авирлал Монголд нүүрлэсэн. Ийм муухай хүмүүст санал өгөөд яах ч билээ. Дуучид, 24, 25-тай "пацаанууд" улс төрд ороод одоо яахийм бэ? Дуугаа дуулж, мөнгө иддэг машин болох бэлтгэлээ хийж юм уу?

Гадаа сайхан байхад муухай юм ярихаа больё. Байшингийн гадаа тоглох хүүхдүүдийг хараад суухан их хөөрхөн, эгдүүтэй, өрөдмөөр гээд янз бүрийн зураг харж болох юм. Жоохон хүүхэд хархад өхөөрдөм, бүр хүүхэдтэй болмоор санагдаж байгаам чинь. Тэгсэн хэрнээ хүүхэд овоо болгоход яаж зовдог билээ гэхээр бас л зүрхлэхгүй хэ хэ. Манай хүүхэд гадаа тоглож байгаа нь: ганцаараа сайхан инээгээл гүйгээд л, энд тэнд очоод ганцаараа л тоглоод. Айлын ганц болхоор хүүхдүүдтэй нийлж тоглоно гэсэн юм байхгүй. Өрөдөх юм.

Бидний үед чинь гадаа гараад, яаж ийж танилцаж байгаад л нийлээд тоглочихдогсон. Одоо ч "эрзээн, чиртаа" тоглодог хүүхэд ч алга болж дээ. Бүгд гэртээ PC тоглоом тоглоод, эсвэл ном уншаад нүдний шилтний хүрээг тэлж суух юм. Гадаа гарж тоглоё ч гэсэн дээ, нас насныханд тохирсон тоглоом байдаггүй. Байгаа хэд нь нэг бол 0-5 насныханд зориулсан тоглоом (гэхэд хэцүү хэдэн төмөр, удсан цэвэрлээгүй элс гэх мэт) эсвэл 14-15 насныханд зориулсан сагсны талбай 1 ш, за ингээд л байрнуудын дунд орших бяцхан талбай болоо.

За ингээд сайхан юм бичих гэж эхлээд л муухай бодлоор дуусгаад байх юм, сов сорри шүү :)

Wednesday, October 1, 2008

Дарангуйлагч

Wednesday, October 1, 2008
Энэ бол хэн нэгэн төрийн албан тушаалтан, дарга, босс биш, жирийн нэг залуу. Магнай гэх энэ залуу урьд нь амьдрал зохиож явсан нэгэн. Хөөрхөн хоёр охинтой эцэг хүн. Өөрийгөө сайн эцэг, сайхан залуу, бусдаас онцгой гэж боддог.
Дарангуйлагч гэсэн нэрэндээ жулдсан ч байж болох авч Тунгаагийн хувьд дарангуйлагч болж хувирсан аж. Өдөр шөнөгүй залгана, уулзья гэх мэтээр яршиг болсоор хэд хонолоо. Танилцсан түүх гэвэл их амархан. Найз бүсгүй нь түүнд танилцуулсан, ингээд л түүх эхэлсэн. Магнай хэмээх энэ залуу Тунгаад эхэндээ таалагдасан ч гэлээ, дурлаагүй. Шулуухан, шудрага гэмээр зан төлөв нь таалагдаж татагдсан аж. Гэвч өдөр хоног өнгөрөх тусам Магнайгийн жинхэнэ нүүр төрх нь илэрж, Тунгаагийн дургүй нь хүрж эхэлжээ.

Тэрээр Тунгаад байнга л юм заана, - Чи юу мэддэг юм, юу ч мэдэхгүй байж, гэх зэргээр дарамтлана. Тунгаагийн хувьд нас тогтож амьдралд төдийлэн их суралцаж амжаагүй ч гэлээ ингэж хэлүүлэхээс дургүй нь хүрнэ. “Өөрөө хэн болоод юу үзчихээд ингэж надад дээрэлхүү хандаж байнаа” гэхээс уур нь хүрж үзэн ядах сэтгэл нь улам тодорсоор. Харамсалтай нь Магнай Тунгаад татагдаж байгаа хэрнээ ийнхүү муухай аашлаж байгаагаа үл ойлгоно. Өөртөө хэт итгэсэн, бусадыг үл ойшоосон зан нь өөрт нь туслах биш, лай болж байгаагаа үл анзааран Тунгааг эргүүлдсээр.
Нэг л өдөр Тунгаагийн тэвчээр барагдаж, түүнээс хол байх хүсэлтээ тэрэнд хэлж орхижээ.
Магнайгийн хувьд урьд нь иймэрхүү татгалзсан хариу авж үзээгүй. Сууж байсан эхнэр нь ч ингэж түүнийг үл тоомсорлож байсангүй. Магнайгийн цээжинд уур омог шатаж, “Больвол тэр л биз, би энэ хүүхнийг гуйна гэж юу байхав ” хэмээн бодож Тунгаагийн хэлсэнийг тоосонгүй.
Тунгаа харьцаагаа таслаад хэд хоножээ. Үнэхээр таслачихна гэж санагүй явсан Магнайгийн хувьд том цохилт болжээ. Огт уулзахгүй, залгах ч үгүй байгаа Тунгаад гомдох ч шиг, уур ч хүрэх шиг. Хэд хоног тэвчиж, тэгээд яалт ч үгүй өөрөө залгажээ. Харин Тунгаа утсаа авсангүй. Тэр өдөр ч, дараа дараагийн хэд хоногт утас нь нэг бол салгасан, эсвэл дуудсан авч хариулахгүй байж.
Гайхаж цөхрөлөө барсан Магнайд нэгэн мэргэн санаа төрөв. Гуйгаад болохгүй бол гуядаад гэдэг шиг, Тунгаагийн өөрт нь “сайн найзууд хэвээрээ үлдэж болох юм” гэсэн нь санаанд нь буулаа. Ингээд мессэж бичиж, “Найз нь чиний хэлсэнийг сайн ойлгож байна. Би бодож байгаад охидууд дээрээ буцаж очихоор шийдлээ. Харин хоёулаа сайхан найзууд явья” гэж Тунгааруу явуулжээ. Хариу байдаггүй. Хэд хонолоо.
Магнай хааяа нэг Тунгааруу залгана, харин хариу үл ирнэ. Ингэж байтал Тунгаа нэг л өдөр утсаа авдаг юм байна. Магнай баярлаад, “Хайзууд байя, хааяа нэг ярьж, уулзаж байя л даа” гэх мэт баахан юм ярьчихав. Гэтэл Тунгаа түүнд үл ойшоосон хэвээр хандсаар л, “Үгүй ээ, чамтай ярих юм алга. Уулзах ч хэрэггүй” гэж хариулжээ. Үүгээр Магнай бууж өгсөнгүй. Нөгөө л дээрэнгүй аашаараа “Чи хүнийг таниагүй байж ингэж битгий дугаарлаж харьц. Чи юу ч мэдэхгүй байна. Чи юун сүртэй юм” гэх мэтээр Тунгааг дарамтласаар. Ингэж дарамталсаар тэрээр Тунгааг өөрийн болгон гэж авна гэж бодож байгаа юм байх даа?


 
◄Design by Pocket, BlogBulk Blogger TemplatesGorgeous Beaches of Goa;