Thursday, August 28, 2008

Миний мэддэггүй Монгол үгсийн тайлбар...

Thursday, August 28, 2008
За тэгээд А-с эхлээд явлаа шүү. Зөндөө их байдаг юм байна. Хэсэгчилбэл:

Аагих
- ихэд халууцах (ж: өнөөдөр ихэд аагив).
Аанай - 1. байн байн болох юмыг үл тааламжлан өгүүлэх үг (ж: бас л аанай шуурга шуурав; тэр хүн аанай ирэв; аанай одов). 2. хийх бүтээх, хөдлөх аашлах зэрэгт удаан аажим (ж: аанай хөдөлдөг хүн).
Аариг - жалга суваг, баржин сархиаг үлэмж газар.
Аариглах - I 1. ямар нэгэн битүү бэртэнгэ зэргийн хоног удааширч идээлэх баалах зэргээр хүндэрч эвэрлэх (ж: аариглаж хүрэн няц болчихжээ). 2. хүний бие чилэх, хөших, хөндүүрлэх зэргээр хөдлөхөд зовууртай болох (ж: цээж аариглаж орхижээ). II аариг газраар явах.
Баа - I хулс тэнз; баа ташуур. II торгууль зэмлэл; найраас зөвшөөрөлгүй гарч одсоны баа. III бааш, бач; баатай хүн.

Монгол хэлэнд мэдэхгүй үг их байнаа, би яанаа! Ичмээр юм тийм ээ :)

Tuesday, August 26, 2008

Миний найз залуу

Tuesday, August 26, 2008
Манай найз (хүсвэл 88113184 утасруу залгаж тамхины тухай лекц сонсож болно гэсэн шүү хэ хэ хэ) дөнгөж сая манай найз залууг надад дүрсэллээ. "Чиний найз залуу чинь аймар туранхай, жижигхэн, бас царай муутай. Чамайг дандаа санхүүгийн алдагдалд оруулдаг, өвчин тусгадаг, өвчтэй үед чинь хаяж явхаар, өөр хүүхнүүдтэй, бүр эрчүүдтэй хүртэл нас харгалзахгүй ил явалддаг юм байна лээ."

Би ийм л найз залуутай хэрнээ түүндээ үнэхээр үнэнчээр 6-7 жил хамт байсан, тэр ч надаас нүүр буруулсангүй байсаар л, хань болсоор л... Энэ миний найз залуу, миний татдаг тамхи байлаа гэж... хэ хэ хэ

Сонин боловч Үнэн Мэдээ 2

Даллас хотын нэгэн бизнесмен дэндүү завгүй эцэг эхчүүдэд зориулан нэгэн төхөөрөмж зохион бүтээсэн бөгөөд энэ нь тэд нарт автомашиндаа нялх хүүхэд авч явж буй талаар нь байнга сануулж байх үүргэтэй гэнэ. Жил тутам АНУ-д хэт халуунд машиндаа жоохон хүүхдээ мартан, орхиж бууснаас нас барсан тохиолдол хэд хэд гардаг байна. Дохиоллын системээ суурилуулах завтай л бол энэхүү төхөөрөмж нь хүүхдээ орхиж буусан тохиолдолд анхааруулах дохио дууграх юм байна. NBC телевизэд сурвалжлага өгсөн нэгэн ээж хэлэхдээ: “Ээж байхад завгүй, уймрах үе зөндөө, ийм үед энэ төхөөрөмж маш хэрэгтэй юм” гэжээ. [WOAI-TV-NBC, 7-30-08]



Энэ 7 дугаар сарын ёслол дээр Миннеаполис хотын Цагдаагийн дарга Тим Долан өнгөрөгч 12 сард гэмт этгээдүүдийн галт зэвсэг байж болзошгүй гэсэн байрлуу шөнө дунд хийсэн дайралтад оролцсон Тусгай Албаны цагдаа нарыг магтсан байна. Гэвч энэхүү байр нь буруу байр байсан бөгөөд айж балмагдсан оршин суугчид буцаан гал нээсэн байна. “Энэ үед ухрах нь хамгийн энгийн алхам байсан ч манай баг амархан бууж өгөөгүй” гэж Долан хэлжээ. Энэхүү байшин буун суманд сийчүүлсэн ч хэн нэгэн гэмтэж бэртээгүй байна. Хэргийн дараа Цагдагийн дарга уучлалт гуйсан ч, “маш хурдан буруу эргэж болох нөхцөл байдал байсан ч, манай мэргэжилийн хүмүүсийн ачаар ийм юм болсонгүй ” гэж мэдэгдэж байжээ. [WCCO-TV (Миннеаполис), 7-29-08]

Яагаад ч юм манай УБ-д болсон 7-р сарын 1-ний үйл явдалыг өөрийн эрхгүй санагдуулж байна шүү!




Юта мужийн Орем хотын цагдаа нар 21 настай бүлэглэлийн гишүүнийг 3 настай охиноос хулгайлж авсан гурван дугуйт ундаг дугуйгаар зугтааж байхад нь барьжээ. [Салтлэйк Трибюн, 7-1-08]





Үндэсний Пост сонины өнгөрөгч 7 сард мэдээлснээр Канадын Кюбек мужийн Монтреал хотын сэтгэцийн эмгэг судлаач Жоэл Голд мөн Иан Голд нарын баталж буйгаар тэдгээрийн өвчтөнүүдийн дунд өөрийгөө ТВ-ийн реалити шоунд оролцож эсвэл кинонд тоглож байгаа мэтээр итгэх хүртэлээ өвчилсөн хүмүүс хэд хэд байгааг олж тогтоожээ. Капграс төөрөгдөл хэмээх өвчний үед өвчтөн гэр бүлийн хүмүүс, хамаатнуудыг нь адил төстэй жүжигчидээр сольсон хэмээн боддог бол Голдуудын өвчтөнүүд бүх хөдөлгөөнийг нь дэлхий даяр үзүүлж буй гэж итгэж байгаа бөгөөд энэхүү өвчнийг Труман шоу төөрөгдөл хэмээн 1998 онд Жим Керригийн голд дүрд нь тоглосон “Труман шоу” киногоор нэрийджээ. [Үндэсний Пост сонин (Торонто), 7-19-08]


Monday, August 25, 2008

Анхны удаа 4 медал

Monday, August 25, 2008
Монгол Улс анх удаагаа Олимпийн дэвжээнээс 2 алт, 2 мөнгөн медал авлаа! Уухай! Өчигдөр өдөжингөө л "Монгол Монгол" гэж хашгирсан, машинаасаа цээжээ гаргаж орилсон хүмүүсээр УБ-н гудамж дүүрэн байсан. Би ч бас хөөрөөд орилмоор л болж байна билээ. 2.8 сая Монголчуудаас 4 медалтан төрнө гэдэг их хэрэг. Зарим хүмүүсийн дургуйцэл хүрж л байх шиг сонсогдсон. "Өөрсдөө авсан юм шиг ингэж галзуурах гэж" гээд л... Яадгийм бээээ! Өдөр болгон ийм юм тохиохгүй шүү дээ! Ядуурал, үгүйрэл, үнийн хөөрөгдөлд боогдож байгаа, сэтгэл санааны хүнд дарамтанд байгаа хүмүүс яагаад баярлаж болохгүй гэж. Бут авна ааа :)




Monday, August 18, 2008

Сонин хүмүүс 1

Monday, August 18, 2008
Өөртөө хэт их итгэлтэй хүмүүс нэг сонин. Муухай, муу гэсэн үг биш л дээ, гэхдээ миний хувьд хэт их өөртөө итгэх нь синдром мэт санагддагаа нуух юун. Өөртөө итгэлтэй байх хь яах аргагүй чухал, хэрэгцээтэй зан чанар, гэвч аливаа юм хэтрэхлээрээ аймар болдог талтай. Бүх зүйл таалагдах эсвэл үл таалагдах зан чанар сайн уу, муу юу? Хэт их итгэхлээрээ бусдыгаа, эргэн тойрноо харах, мэдрэх чанар нь буурдаг юм шигээ. Мэдрэх хэрэгтэй зүйлсээ мартаад, умартаад эхлэхлээрээ хүнээ байдаг байхаа. Бас нэг ажигласан зүйл нь бол хэт их итгэлтэй хүмүүс хүмүүнлэг байдлаа алдаж, эд хөрөнгө, мөнгө, эд агуурст шунах нь ихэсдэг мэт санагдсан юм. За ингээд өөрөө angel царайлаад хүн муулах гэсэнгүй, жирийн л нэг өөрийн бодол, ажиглалт зэргээс үүдсэн бодлоо бичив. Мөн надад дутагдаад байдаг тэр өөртөө итгэх итгэл нь ихэдсэн хүмүүст бас атаархаж явдагаа нуух юун.


Friday, August 15, 2008

Анхны Алтан Медал буюу 8 сарын 14

Friday, August 15, 2008
2008 оны 8 дугаар сарын 14 Монгол улсын түүхнээ нэгэн том үйл явдал болсноор тэмдэглэгдэн үлдэхнээ. Энэ нь Монгол улсын түүхэнд анх удаа Олимпийн Алтан медал авсан явдал байлаа. Н. Түвшинбаяр Жудо бөхийн 100 кг барилдаанд түрүүлж алтан медал хүзүүндээ зүүжээ. Энэхүү барилдааныг ард түмэн амьсгаа даран үзсэн агаад хожил тодорхой болсон мөчөөс эхлэн уухай хашгиран баярлаж эхэллээ. Хаа сайгүй баярлаж хөөрсөн хүмүүсээр дүүрсэн Улаанбаатар хот өрөө ч инээж хөөрж байна уу гэлтэй өнгөлөг үдшийг өнгөрөөлөө. Сүхбаатарын талбай дээр цугларсан олны дунд баярлаж согтсон төрийн 3-н өндөрлөг байсан нь жигтэй ч гэлээ, нийт ард түмний баяр гэдгийг илтгэсэн гэлтэй. Юутай ч өнөөдөр, маргааш баярлаж, хөөрсөн хүмүүсээр дүүрэн өдрүүд байхнээ.

Нилээд олон компани Олимпийн аврагадаа орон сууц, машин, бэлэг сэлт амласны сацуу, Монгол Улсын Ерөнхийлөгч МУ-ын гавЪяат тамирчин, Хөдөлмөрийн Баатар цолоор шагнажээ.

Хүн бүрийн сэтгэл тэнэгэр, санаа уужим, баяр хөөрөөр бялхсан энэ өдрийн мэндийг дэвшүүлье!

Monday, August 11, 2008

Даваа гариг, 8 сарын 11.

Monday, August 11, 2008
Оройтож унтаад ч тэр үү, эсвэл орой болсон хойно юм идсэндээ ч тэр үү, өглөө босох гэж хамаг тавьсан сэрүүлгүүдээ хангинуулан байж босов. Сүүлийн 1 жил би дор хаяж 2 сэрүүлэг дугарган байж босдог боллоо. Босоод, усандаа орчихоод цагаа харлаа. 8.40 болж байх юм. Сандраад такси дуудлаа. Хүлээнгээ үсээ сэнсдэж хатаагаад. Хам хум юмаа цуглуулаад ажилдаа гарлаа. Энэ бол минийн жирийн л өглөө. Тэгсэн хэрнээ Мондэй болхоор нэг л сэтгэл гэгэлзээд л, шинэ долоо хоног эхэлж байгаа болхоор ч тэр үү, нэг л шинэ, содон, гоё юм болох гэж байгаам шиг санагдаад, найдаад байх юм. Гэтэл энэ эгэл жирийн Даваа гаригийн өглөө, шинэ содон юу ч болохгүй, хэн ч юу ч амлаагүй байдаг.

Шинэ өглөө, шинэ хүн, шинэ газар гээд шинэ юм бүхнээс хүмүүс яагаад ихийг хүсэж, сайхан байна гэж найддаг юм болоо? Шинээр эхлэнэ, шинэ юм хэрэглэнэ, өмсөнө, шинэ хүнтэй танилцана, шинэ ажилд орно гээд тэр болгонд сэтгэл гэгэлзээд, хуучин байснаасаа илүүг мэдрэхийг, авахыг, үзэхийг хүн бүр л эрмэлздэг байх. Би бас мөн адил. Энэ өглөө яагаад ч юм энэ талаар эргэцүүлэн бодлоо.




Гэтэл тэр шинэ юм нь эргээд л нөгөө хуучин нь байдаг биш үү? Мэдээж шал өөр мэдрэмж төрүүлж сэтгэл санааг сайхан болгох нь бий л дээ. Шинэ юм хуучин болох цагт бид яах вэ? Дахиад л шинийг эрэлхийж эхлэнэ. Баасан ахын төрсөн өдөр болоход шинэ байсан 7 хоног хуучирна. Тэрний дараа дахиад л, дахиад л шинэ хоног өдрүүд... Энэ бүхэнд утга учир байгаа ч юм уу, үгүй ч юм уу. Харин цаг хугацаатай уралдаж, шинэ ч бай хуучин ч бай тэр л эргэн тойрны эд зүйлс, үйлдэл, хүмүүсээс сэтгэлийн жаргал авах нь хамгийн гол утга нь юм уу даа энэ амьдралын. Юу дуртай, юу хүсэж байгаагаа авах, хийх нь амьд явахын жаргал уу?



Friday, August 8, 2008

Хөгжилтэй мөч

Friday, August 8, 2008


Зайрмагны үйлдвэр



Марио Раппэр


Намайг яаж ч чадахгүй




Ёо ёо



Tuesday, August 5, 2008

Урьд шөнийн зүүд

Tuesday, August 5, 2008
Урьд шөнө би зүүдэллээ. Аймшгийн, хар дарсан биш ч гэлээ муухай зүүд. Дарамттай. Миний амьдралд болж бүтэхгүй байгаа бүхнээ нэг дор зүүдлэх юм. Энэ юуных вэ та минь ээ? Болоод бүтээд байна гэж өөрийгөө хуураад байна уу эсвэл болж бүтэхгүй юмаа бас санаж яв гэж мессеж илгээж байгаа юм болов уу? Бөөн асуулт толгойд эргэлдээд л. Энэ бол зүүд л дээ, гэхдээ яах аргагүй байгаа юмыг л зүүдэлсэн. Ингээд өдөржин дарамттай, муухай ааштай байгаа дээрээ бүүр ч муухай аашилна. Миний эргэн тойрон юу болоод байнаа, яанаа... Би гэж бөөн стресс нэг нөхөр гүйгээд л, ажиллад л, амьдраад л байдаг. Болж бүтэж байгаа нь бас цөөхөн ч юм уу...
Ядаж байхад бас зүүд н хүртэл дарамтлаад уналаа. Авраарай! :)

Monday, August 4, 2008

Наадмын дараа намар...

Monday, August 4, 2008
"Наадмын дараа намар" гэж монголчууд ярьдаг. Үнэн ч юм шиг. Гадаа хэдийн бороо хур орлооч гэлээ өвс ногоо нэг л гандангуй. Ингээд намрын сураг сонсогдоод ирэхлээр нэг л гуниг ч нөмрөх шиг санагдах юм. Удахгуй уйлагнасан бороотой өдрүүд ирнэ. Навчис шарлаж, модод нүцгэрэн хоцрох тэр үед гунигаар дүүрэн байдаг нь ямар учир вэ? Дахиад хавар, зун болохгүй юм шиг л зүрх шимширэхийг нь яана гээч.
Намар цагийг хайраа алдсан, гээсэн хүний зүрх сэтгэлтэй зүйрлэмээр. Уйлаад л, гунихраад л... Дахин хүнд дурлахгүй, хайрлахгүй, хайрлуулахгүй юм шиг.
За ингээд юу юугүй намар болгочихдог хайраа алдчихсан хүүхэн юмаа гэж олон хүн хэлэх л байхдаа. Үгүй шүү. Одоогоор хайраар бялхаад байгаа юмгүй ч гэлээ, хайр дурлал намайг одоохондоо эргүүлээгүй, би ч хайгаагүй байгаа шүү. Зүгээр л миний синдром хөдлөөд гиюүрч суугаа нь энэ.
Цаг хугацаа харвасан сум шиг явж байхад нэг л мэдхэнээ намар болчихсон байх вий хэ хэ. Гэхдээ өнөөдөр гадаа халуун, нар шарсан сайхан өдөр болж байна. Хүмүүсийн толгойд намар гэж бодогдоо ч үгүй байгаа даа. Би л харин цаг хугацааг товчилж намар болгож байна. Сэрүүхэн сайхан ч юм уу? Та бүхний зуны амралт дуусаад ажилдаа орход хэцүү байгаа биз? Дахиад жаахан амрах юмсан гэсэн бодол төрж байна уу? Даан ч зун дууслаа гэж... хэхэ.

Та бүхний сэтгэлийг тань гунигт бодлоор ээрүүлж мөн хүндэтгэсэн МТ :)


Friday, August 1, 2008

Би түүнтэй байхад

Friday, August 1, 2008
Би түүнтэй байхад
Бэтгэрж санасан сэтгэл минь дэвтдэг
Би түүнийг үгүйд
Бачуурж санаашран гиюүрдэг

Би түүнгүйгээр нэг ч алхам хийдэггүй
Тэгсэн хэрнээ би үзэн яддаг
Тэгсэн хэрнээ би хайрладаг
Би түүнтэй байхад жаргалтай бас зовлонтой

Харанхуй шөнө тэр нар болж гийдэг
Нүдийг минь сохортол гэрэлтдэг
Өдөр болхоор сар болж манддаг
Нарны гэрэлд тэр нь жулддаг

Инээж, уйлуулж намайг зовоодог
Илэн таалж, урж тасдаж цочоодог
Гэхдээ би түүнийх
Гэхдээ тэр минийх
Бусад нь надад хамаагүй
 
◄Design by Pocket, BlogBulk Blogger TemplatesGorgeous Beaches of Goa;