Monday, June 30, 2008

Зээлийн Түүх буюу Кредит

Monday, June 30, 2008
Кредит буюу зээлийн түүх хөгжингүй орнуудад хүн бүрт нээгдээд нилээд олон арван жилийг ардаа орхисон бол энэ санааг Монгол улсад хэрэгжүүлэх гэсээр 6-7 жил болж байна. Уг санаа нь явсаар л, аажим аажимаар жинхэнэ утгаараа хүнд хүртэхүйц хэмжээнд очих гэж гэлдэрж л явна. "Банкууд мэдээлэл солилцох гэрээ байгууллаа" гэсэн мэдээ Оллоо дээр тавигдсанийг хараад өөрийн эрхгүй сонирхож үзлээ.

ХААН, Монгол шуудан, Хас банкны удирдлагууд Монгол банктай хамтран ажиллах, зээлдэгчийн мэдээлэл солилцох гэрээ байгууллаа. Арилжааны банкууд одоо орон нутагт салбар нэгжээ байгуулж, зээлийн vйлчилгээ vзvvлж эхэлснээр иргэд банк, санхvvгийн vйлчилгээг хvртэх нь нэмэгдэж, єрх болон бизнесийн vйл ажиллагааг санхvvжvvлэх, олон банкны єрсєлдєєний vр дvнд зээлийн хvv буурах зэрэг олон сайн тал ажиглагдаж байгаа ч зээлийн зvй бус давхардал ихээр үүсэх болжээ. Єнгєрсєн нэг жилийн хугацаанд Монголбанкны мэргэжилтнvvдийн хийсэн шалгалтаар арилжааны банкууд зээлийн эрсдэлд орох нь ємнєх жилvvдээс ихэссэн тул ийм гэрээ хийхэд хvрсэн байна. Уг гэрээнд банкуудын єрсєлдєєнийг зєв урсгалаар явуулах зорилгоор зээлийн зvй бус давхардлыг арилгах, зээлдэгчийн талаархи мэдээллийг харилцан солилцох, хамтран ажиллах талаар тусгажээ.
Өнөөдрийн Тойм (Дугаар 143/2430)

Бусад арилжааны банкнууд нь яасан юм бол? Эрсдэл хүлээдэггүй юм уу, эсвэл зээл олгодоггүй юм уу? Европ, Америкийн зуу зуун жилийн түүхтэй эдийн засагт бол энэхүү кредитийн мэдээллийг Төв банк биш тодорхой тусгай зөвшөөрөл бүхий хувийн байгууллага хариуцаж хийдэг. Учир нь энэхүү зээлийн мэдээлэлд хүний нууцад хамаарагдах бүхий л мэдээлэл багтдаг болхоор тэр. Төр хүний хувийн нууцад хамаагүй нэвтрэх эрхгүй байтал, манай Монгол Банк зээлийн түүхийг нь цуглуулаад л сууж байх юм. Бас одоо арилжааны банкнуудтай хуваалцана гэж байна. Тэгхээр таныг юу хийдэг, хаана амьдардаг, ямар хувцас өмсөж, юу иддэг гэхээс эхлүүлээд, гурван үеийн намтар, хэнтэй сууж, хэнтэй сүүлэрснийг чинь хүртэл хэн дуртай нь мэддэг болохнээ. Ганц аврал нь та банкнаас зээл авж байгаагүй бол мэдээлэл тань хадаглагдагүй байж болох талтай. Хэрэв энэ кредит түүхийн мэдээлэл замраагүй, удирдлаггүй, хамгаалалтгүй байх аваас та бидэнд хүнээс юм нууна гэдэг ойлголт үгүй болохнээ. Бүх зүйлийг хэн нэгэнд хэдэн бор төгрөг өгөөд л мэдчихнэ.


Та санхүүгийнхаа мэдээллийг хүн бүрт тараагаад яваад байх уу?

Monday, June 23, 2008

Манай орц 1

Monday, June 23, 2008
Манайх олон орон сууцны адил орцондоо жижүүртэй. 10-аад жилийн туршид нилээд хэдэн жижүүрийн нүүр үзсэн орц. Одоо байдаг жижүүр маань 40 орчим насны эмэгтэй. Хоёр хүүхэдтэй. Том нь 12-13 орчим насны банди, бага нь 5-6 настай охин. Охины нэрийг Хулан гэдэг. Тэр маш ажилсаг, ээждээ өглөө болгон орц цэвэрлэхэд тусладаг, гадаа цас орохлээр шүүрдчихсэн зогсож байдаг. Өглөө бүр ажилдаа явахдаа би түүнтэй дайралддаг. Аав нь байдаг үгүйг сайн мэдэхгүй ч байдлаас ажиглахад, байхгүй, эсвэл архичин. Гэвч тийм жаахан байж их хэжгүүхэн, инээгээд, хааяа нэг тоглочихсон гүйж явдаг юм. Харин ээж нь бол надтай л адилхан амьдрал үзэж яваа нэгэн, гэхдээ мэдээж бид 2-ын хооронд маш их ялгаа бий л дээ. Мэдээж тэр хүнд амьдрах орон, ажиллах газар үгүйдээ л орц манаж, цэвэрлэж яваа залуу хүн. Гэхдээ л, заримдаа арай дэндүүлхэд нь миний зүрх шимшхрэх юм. Хааяа жижүүр эгч архи ууна. Тэр хавийн юм уу, эсвэл бойфрэнд нь юм уу хар юм ирж умгархан өрөөнд нь хонуут өнжүүт архидана. Тэр үед тэр бяцхан охин хаана хондог бол гэж бодхоос л... Арай дэндүү. Мэдээж миний амьдрал биш, гэхдээ тэр охины ирээдүй нүдэнд минь харагдаж, биендээ ахадсан зовлонг үүрж яваад нь, үүрүүлж байгаад нь амьдралд цухалдаж, уур хүрэх юм. Арчаагүй, хүүхдээ гэдэггүй ээжийн буруу юу, угаасаа л хатуу байдаг амьдрал уу? Тэр хөөрхөн охины ирээдүйг нь бодвол архиддаг ээжээс нь салгаад сайн хүмүүсээр өсгүүлвэл сайн гэж ахархан толгойд минь орж ирэх юм. Гэтэл ээжтэйгээ байгаадаа хязгааргүй баярлаж байгааг нь харахлээр, салгаж амьдын тамд унагах хэрэг юу билээ ч гэж бодогдох юм. Энэ хорвоо яасан утгагүй, ухаангүй байх юм дээ!

Tuesday, June 17, 2008

Бие үнэлдэг шигээ толгойгоо үнэлж сураасай

Tuesday, June 17, 2008
Шалдан нүцгэн зургаа авахуулсан гэнээ гээд чичлүүлээд тоох ч үгүй явж байдаг охидыг хараад гайхах юм. Мэдээж тэгж зургаа авахуулах нь хүний эрх л дээ. Би тэд нарыг хааж боож чадахгүй. Гэхдээ "нүцгэн биеийг алдаршуулах" хэмжээнд хүрээгүй, бие хаа нь төлөвшиж гүйцээгүй лаг гэж бодсон охидыг хараад өрөвднөм. Магадгүй тэдний сэтгэхүй биднийхээс ондоо байж болох. Гэхдээ л Одгэрэл, Болормаа нар шалдан нүцгэн авахуулагүй л байлтай. Бие үнэлж ядахдаа, олны анхааралд өртөх гэсэндээ ингэх нь үнэн инээдтэй юм. Оффис дотор орж ирээд хэнэггүй алхахад нь томоос том нүдээр хүмүүс хараад л, шивэр авир хийлцээд л. Өөрийгөө мэддэг болов уу тэр бүсгүй. Тэр дарга, тэр гадаадтай явалддаг гэж хэлүүлэх ээж аавд нь гоё л байдаг байхдаа. Зөвхөн тэр бүсгүйг гоочилох гэсэнгүй. Одоогийн нийгэмд толгойгоо үнэлхээс илүү бие үнэлэх нь амар санагдсан охидыг нийтэд нь хэлэх гэсэндээ ингэж бичиж сууна. Монгол эрчүүдийн дотуур тамирыг мэдрээгүй юм уу, мэдээгүй яваа юм уу. Нөхөрт гарах үед нь мань мэтийн илүү хошуунуудаар тэнд тэгж явдаг байсан, нүцгэн зурагаа авхуулж байсан гэж хэлүүлэх дуртай байх болов уу тэр нөхөр нь? Миний мэдэх эрчүүд бол дургүйцэнэ, тэр нандин хайр харьцаанд нь сэв суух бус уу? Одооноос наад толгойгоо цэнэглээд, дараа нь сэтгэл дүүрэн толгойгоо үнэлж амьдрахаа бодмоор юм даа.

Monday, June 9, 2008

Өнөөдөр 6 сарын 9, 2008 он

Monday, June 9, 2008
Өнөөдөр 6 сарын 9. Ойрийн үед муу блог-оо хаяж дээ. Ойрдоо зав муутай, дээрээс нь ажлын компьютер маань эвдрэл заагад олон хонов. Миний бичдэг идэвх ч буурчихав уу. Сайн мэдэхгүй юм. Яг юуны тухай бичих вэ хүмүүс ээ? Сонгууль гэж чих дөжрүүлж байгаа юмны талаар бичилтэй биш дээ, тийм ээ кэ кэ кэ.
Зай байз, миний сэтгэлийг зовоож байгаа асуудлууд гэвэл юу билээ... За ер нь нэг Больё оо жагсаалт маягийн юм гарганаа.

1. Монгол Улсын боловсролын систем (дэндүү хоцрогдож бас чанаргүй сургалт явуулж байна) Больё оо

2. Байр, машин, үл хөдлөх хөрөнгийн зээлийн хүү хугацаа арай дэндүү юмаа - Больё оо

3. Сонгуулийн дараа юмны үнэ өсөхлээр яанаа! Больё оо

4. Залуу охидууд мөнгөнд шунахаа Больё оо. Толгойг, эрдэм мэдлэгээ худалдаж амьдраачээ, ичмээр юм.

5. Хууль бусаар байгаа Хятад иргэд Больё оо, хариач ээ балиар гэдэг нь, жоохон охид хүүхдүүд рүү шүлэгнэж хараад, харчуудыг нь дээрэлхээд, Больё оо

Ингээд байхлээр ОВООШ ДЭЭ гэх юмгүй болчих юм. Дэндүү харанхуй ч юм шиг энэ газраас хүмүүс дайжин зугтах нь аргагүй ч юм шиг, гэхдээ залуусаа, та нар гараад явчихвал хэн энэ эх орныг чинь гэх вэ, хэн хамгаалж өмгөөлөх вэ?

Monday, June 2, 2008

Хүүхэдтэй болох юмсан

Monday, June 2, 2008
Ойрд ийм бодол толгойд эргэлдэх боллоо. Би хүүхэдтэй л дээ, гэхдээ дахин нэг бeби гаргах цаг нь болсон бололтой. Байгаль эх өөрөө дуудаж байна гэсэн хэ хэ хэ. Ямар сайндаа л нөгөө блог дээрээ Хүүхэд бий болoхын гайхамшиг гэж юм бичээд тавьчихлаа. Хүн гайхах байхдаа, нэг бол энэ хүүхэн жирэмсэн, эсвэл галзуурж байна гэж хэхэ. Гэхдээ үнэнээ хэлсэн хүнийг яахийн тэ? Нялх хүүхэд харахлаар тун хөөрхөн өхөөрдөм харагдах юм. Болдог бол худалдаад авчих юмсан кэ кэ кэ. Төрүүлнэ гэж өвдөхгүй, өсгөнө гөж зовохгүй... Гэтэл энэ бүх "зовлон" гээд байгаа зүйлсгүйгээр амьдрал амттай байж чадах болов уу? Хүүхэд төрүүлж өсгөсний бахархал гэж үгүй болох байхаа. Тэгэхлээр хүүхэдтэй л болохыг хүсвэл "жаргаж-зовох" хэрэгтэй болох нээ. За айлын нялх маамааг хараад, өөрийнхөө хүүхдийг тэврээд л байж байхаас...
 
◄Design by Pocket, BlogBulk Blogger TemplatesGorgeous Beaches of Goa;